ХҮҮХДЭЭ ХАЙРЛАЯ өдөрлөг

ПРИУС ЦЕНТР НЬ НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ХҮРЭЭНД ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН БАЯН ЗҮРХ ДҮҮРГИЙН ЗОРИЛТОТ БҮЛГИЙН ХҮҮХДҮҮДИЙГ БАЯРЛУУЛЛАА. ТУРШЛАГА + СЭТГЭЛ ХАНАМЖ уриан дор үйл ажиллагаагаа явуулдаг манай Приус Центр Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах Өдрийг тохиолдуулан ХҮҮХДЭЭ ХАЙРЛАЯ уриатай өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа. Энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь БЗД 10-р хороонд оршин суух 100 гаруй хүүхэд багачуудад зориулж A&G Entertainment-ийн авьяаслаг багачуудын урлагийн тоглолтыг толилуулж дуу хуур, бүжиг наадмын үзүүлбэрүүдээр бэлэг барилаа. Энэ өдөр хүрэлцэн ирсэн хүүхдүүд эцэг эхийн хамт хөтөлбөрт оролцон баярын өдрөө хөгжилтэй, зугаатай, бэлэгтэй өнгөрүүлсэн юм. ХҮҮХДЭЭ ХАЙРЛАЯ хөтөлбөрийн онцлог нь хүрэлцэн ирсэн хүүхэд бүрд ECO хэрэглээг уриалан, пластик уутнаас татгалзаж даавуун ууттай гарын бэлгийг гардууллаа. Дээрх бэлгийн даавуун уутыг Uut.mn-тэй хамтран тусгайлан зориулж бэлтгэсэн юм. Бид цаашид нийгмийн хариуцлагын хүрээнд нийгэмд хэрэгтэй олон зүйлс хийхээр төлөвлөсөн байгаагаас гадна, өөрсдийн авто засвар, үйлчилгээгээ дэлхийн стандартад нийцүүлэн ажиллаж байна.