Захирлын мэндчилгээ

Та бид автомашины хөгжлийн нэгэн сонирхолтой эрин үед ажиллаж амьдарч байна. Урьдын цагт автомашин унах, эзэмших нь ховорхон байсан боловч одоо энэ нь айл өрхийн, хувь хүний амьдралын зайлшгүй хэрэгцээ шаардлага болсон байна.

Тэр дундаа дэлхий нийтээрээ байгальдаа ээлтэй, хүн ардынхаа эрүүл мэндэд хор нөлөөгүй, эдийн засгийн хэмнэлттэй минимал хэрэглээнд шилжиж үүнийг дагаад амьдралын хэв маяг, ажил бизнесийг удирдах арга барил ч үндсээрээ өөрчлөгдөж байгааг та бүхэн харж байгаа. Монголын нөхцөлд хайбрид хөдөлгүүрт, цаашлаад дан цахилгаан хөдөлгүүрт автомашины хэрэглээ ч улам бүр өссөөр байх болно гэдэгт би итгэдэг.

Монголд анхны хос хөдөлгүүрт приус автомашиныг оруулж ирэн таниулах үйлсэд гар бие оролцож байснаараа бид бахархдаг. Бид үйлчлүүлэгч, хэрэглэгчийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгслийн худалдаа, хайбрид автомашин эзэмшигч болон автомашины хэрэгцээ шаардлагад нийцсэн бүхий л үйлчилгээг цогцоор нь бүрэн шийдвэрлэхийн төлөө хичээсээр 10 жилийг туулжээ. Энэ хугацаа бидэнд туршлагыг харин биднийг зорин ирдэг үйлчлүүлэгч, харилцагчдад маань итгэлийг авчирсан үе байлаа. Бид цаашдаа ч хичээн ажилласаар хайбрид автомашины засвар үйлчилгээгээ дараагийн шинэ түвшинд гаргаж жишиг стандарт, сэтгэл ханамжийг өгч чадна гэдэгтээ итгэлтэй байна.
Манай компанийн бүтээн буй болгосон, гаргасан ололт амжилт бүхэн чадварлаг сайн ажилчдын нөр их хөдөлмөр, үнэнч хэрэглэгчид та бүхний итгэл найдварын үндсэн дээр тогтож байгаа гэдгийг хэлэхэд таатай байна. Бид цаашдаа ажилчдаа урамшуулж, сурч мэргэшихэд нь улам дэмжин ажиллах, үйлчлүүлэгч, хэрэглэгчдэдээ чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг түргэн шуурхай хүргэхийн зэрэгцээ Монгол улсын хөгжил цэцэглэлтийн түүхэн цаг үетэй хөл нийлүүлэн үйл ажиллагааны чиглэлээрээ өргөжин тэлж хамтын хүчээр амжилттай ажиллана гэдэгтээ итгэл төгс байна.
Энэхүү мэндчилгээгээр дамжуулан өнөөг хүртэл хамтран ажиллаж буй бүхий л үйлчлүүлэгч, харилцагчид, түүгээр зогсохгүй хамгийн үнэт баялаг болох компанийнхаа нийт ажилчдадаа талархал илэрхийлье.

Та бүхэнд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Приус центр “Цукуба” ХХК ийн Гүйцэтгэх Захирал: Г.Лувсансамбуу