Бидний тухай 2

Приус центр нэрээрээ танил болсон манай компани нь анх үйл ажиллагаагаа 2008 оноос автомашины импорт худалдааны чиглэлээр эхэлсэн бөгөөд 2011 оны 8 сарын 10-ний өдөр Цукуба ХХК болж албан ёсны үйл ажиллагаат компани болсон түүхтэй.

card-img
Call center

Бид үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ шаардлага мөн цаг завыг хэмнэх үүднээс CALL CENTER үйлчилгээг танилцуулж байна. Та 7011-3800 утас руу залгаснаар өөрт хэрэгтэй бүхий л мэдээллийг нэг дороос авах боломжтой.

card-img
Prius center app

Гар утсаараа бүхий л төрлийн сэлбэг захиалах мөн засвар үйлчилгээний цаг захиалах, лояалти хөтөлбөрт хамрагдан Hybridpoint оноо цуглуулах зэрэг олон төрлийн боломжуудыг агуулсан аппликейшнийг ашиглах боломжтой.

card-img
Дуудлагын засвар үйлчилгээ

Таны машин хаа нэгтээ эвдрээд зогссон эсвэл засуулах цаг зав гарахгүй байгаа бол манай мэргэжлийн туршлагатай хамт олныг сонгон үйлчлүүлээрэй.

Таны машин хаана ч саатсан
Бид танд хүрч үйлчлэх болно.

card-img
При- март

Засвар үйлчилгээний бүртгэл, сэлбэг хэрэгслийн худалдааг Приус Центрийн бүх салбаруудын Примарт дэлгүүрээс авах боломжтой.

Приус центр нэрээрээ танил болсон манай компани нь анх үйл ажиллагаагаа 2008 оноос автомашины импорт худалдааны чиглэлээр эхэлсэн бөгөөд 2011 оны 8 сарын 10-ний өдөр Цукуба ХХК болж албан ёсны үйл ажиллагаат компани болсон түүхтэй.
Бид хосолсон хөдөлгүүрт автомашиныг Монголын зах зээлд нэвтрүүлж тэр дундаа приус автомашиныг зах зээлд таниулах ажлыг түүчээлэн хийгээд зогсохгүй 2014 онд ПРИУС ЦЕНТР нэгдсэн үйлчилгээний төвийг байгуулснаараа автомашины импорт худалдаа, сэлбэг хэрэгсэл болон засвар үйлчилгээг нэг дор цогцлоосон анхдагч компани болсон юм. Улмаар приус автомашинд тулгардаг бүхий л хүндрэлийг шийдэхийн тулд хэрэглэгчиддээ тохирсон сервис үйлчилгээг жил бүр нэмэгдүүлсээр ирлээ. Өдгөө бид 7 салбар 220 гаруй ажилчидтайгаар Улаанбаатар хотын 5 дүүрэгт үйл ажиллагаагаа эрхлэн явуулж байгаагаас гадна дуудлагын засвар үйлчилгээ нэвтрүүлж, үйлчлүүлэгчийн хүссэн газар, хэрэгтэй цагтаа автомашины засвар үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна.
Приус центр “Хайбрид автомашиндаа сэтгэл амар байх нөхцөлийг бий болгоно” гэсэн эрхэм зорилготойгоор хайбрид автомашин эзэмшигч нартаа илүү тав тухтай, чанартай, найдвартай, шуурхай үйлчилгээ үзүүлэхийг зорин ажилладаг. Бид хайбрид автомашины засвар үйлчилгээгээрээ дагнан ажилласан,мэргэжлийн өндөр ур чадвартай инженер, засварчдаар багаа бүрдүүлэн, бүх төрлийн компьютер оношилгоо, засвар үйлчилгээг чанарын өндөр түвшинд гүйцэтгэхийн тулд автын чиглэлээр мэргэжилтэн бэлддэг МСҮТ болон их , дээд сургуулиудтай хамтын ажиллагааны гэрээтэй ажиллаж, шилдэг төгсөгчдийг ажлын байрандаа дадлагажуулан сургаж ажиллуулдаг.

2018 оноос эхлэн нийгмийн хариуцлагын хүрээнд “Ухаалаг үйлдэл-Бидний хэв маяг” кампанит ажлыг жил бүр уламжлал болгон явуулж ирсэн бөгөөд нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн ажилласаар ирлээ.
2019 оноос Цукуба ХХК цахим шилжилтийг дотооддоо нэвтрүүлсэн бөгөөд энэхүү шилжилт, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж болон ажилтны ажлын бүтээмжид эерэгээр нөлөөлсөөр байна.
Бид мөн чанарын менежементийн тогтолцоо ISO9001:2015 стандартын шаардлагад нийцүүлэхийн төлөө ажиллаж эхэлсэн. Мэргэжлийн найрсаг хамт олон таны автомашиныы бүхий л хэрэгцээ шаардлагыг хангах засвар үйлчилгээг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэхийн төлөө тасралтгүй сайжруулалт хийж, хайбрид автомашины засвар үйлчилгээгээрээ салбартаа тэргүүлэгч чиг хандлагыг тодорхойлогч байна гэдэгтээ итгэл төгс байна.

Бид хэн бэ?

card-img
Алсын хараа

Автомашины засвар үйлчилгээгээр салбартаа тэргүүлэгч, чиг хандлагыг тодорхойлогч байна.

card-img
Уриа үг

Бүрэн итгэл-Бидний туршлага

card-img
Үнэт зүйл
  • Эерэг хандлагатай мэргэшсэн хамт олон
  • Сэтгэл ханамжтай үйлчилүүлэгч
  • Итгэл найдвар
  • Үнэнч шудгара байдал
card-img
Эрхэм зорилго

Хайбрид автомашины сэтгэл амар байх нөхцлийг бид бий болгоно.

card-img
Чанарын бодлого

Бид Монгол Улсын Хууль тогтоомж, олон улсын стандартын дагуу хайбрид автол машины засвар үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулж, соирхогч талын сэтгэл ханамжийг дээдэлж ажиллана.