Үйлчилгээ
Caлбар
Өдөр сонгох
Яагаад биднийг сонгох вэ ?
Бүрэн итгэл - Бидний туршлага
Автомашины мэргэжлийн оношилгоо, инженерийн шийдэл бүхий засвар үйлчилгээг олон улсын стандартын дагуу хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн, үйллүүлэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдуулэх, нэгдсэн менежментийн тогтолцооны хэрэгжилт, үр нөлөөг тасралтгүй сайжруулан салбартаа тэргүүлэгч байна. 250,000+ сэтгэл ханамжтай үйлчилүүлэгч 300+ Автын салбаpын мэргэжилтнүүд 10+ Сүлжээ авто засварын төв 10,000+ Баталгаат сэлбэг хэpэгсэл
250,000+
Cэтгэл ханамжтай үйлчилүүлэгч
300+
Автын салбарын мэргэлжилтнүүд
10+
Сүлжээ авто засварын төв
10,000+
Баталгаат сэлбэг хэрэгсэл
Танд тусламж хэрэгтэй байна уу ?
Can’t find the answer you’re looking for? Please chat to our friendly team.
Таньд тустай
Хэрэгцээт холбоосууд
Prius Center @ 2025. All rights reserved
Яагаад биднийг сонгох вэ ?
Мэргэжлийн хамт олон
Мэргэжлийн инженер, механик, засварчид технологи, стандартын дагуу засвар үйлчилгээ үзүүлнэ.
Баталгаат сэлбэг
Бүх төрлийн задаргааны болон шинэ сэлбэгийг баталгаат хугацаатай танд хүргэнэ.
Засварын түүх
Таны автомашины засвар үйлчилгээнд орсон түүх, мэдээлэл Prius Center аппликейшнд байршина.
Цаг захиалга
Урьдчилж цаг захиалан, очер дараалалгүйгээр үйлчлүүлэх боломжийг олгоно.
Приус Центр зөвлөж байна
Ахлах инженер Г. Машбат
Ерөнхий инженер С. Цогтбаяр
Түгээмэл асуулт хариулт
Мэдээ мэдээлэл
Ногоон гэр бүлийн гишүүд маань “Улаанбаатар марафон-2025”-д 54 хүний бүрэлдэхүүнтэйгээр амжилттай оролцлоо
2025 оны 5-р сарын 24-ний өдөр зохион байгуулагдсан “Улаанбаатар марафон–2025” олон улсын гүйлтийн наадамд манай байгууллага идэвхтэй оролцож, нийт 54 ажилтан, албан хаагч амжилттай оролцлоо.
Спорт, эрүүл мэндийг дэмжих, хамт олны уур амьсгалыг бэхжүүлэх зорилгоор манай байгууллага энэхүү марафонд жил бүр оролцдог уламжлалтай бөгөөд энэ жил өмнөх оныхоос оролцогчдын тоо өссөн нь бидний хувьд бахархалтай үйл явдал боллоо.
Манай хамт олон:
5 км, 10 км, 21 км, 42 км-ийн төрөлд тус тус оролцож,
Зарим оролцогчид цагийн дүнгээрээ өөрсдийн хувийн амжилтыг ахиуллаа
Хамт олноороо бие бялдар, эв нэгдлээ бэхжүүлсэн мартагдашгүй өдөр болж өнгөрлөө.
Энэхүү марафон нь зөвхөн спортын тэмцээн байгаад зогсохгүй эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх , нийтийн оролцоог нэмэгдүүлэх чухал арга хэмжээ билээ.
Цаашид ч бид ажилтнуудынхаа бие бялдар, сэтгэлзүйн эрүүл мэндийг дэмжих, идэвхтэй оролцоог нэмэгдүүлэх олон ажлуудыг уламжлал болгон хэрэгжүүлж ажиллах болно.
131 САЯ ТӨГРӨГИЙН ШАГНАЛЫН САНТАЙ “УР ЧАДВАР 2025” ТЭМЦЭЭНИЙ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
Приус Центр нь инженер, механик, засварчдынхаа мэргэжлийн ур чадварыг үнэлж, бүтээлч сэтгэлгээ, мэдлэг чадварыг сорьсон “Ур чадвар 2025” тэмцээнийг амжилттай зохион байгуулж, шилдгүүдээ тодрууллаа.
Хагас жилийн хугацаанд бүхий л оюун ухаан, ур чадвар, хүч хөдөлмөрөө дайчлан бэлтгэгдсэн тус тэмцээнд Приус Центрийн 11 салбарын 200 гаруй механик, засварчид оролцсон бөгөөд нийт 131,000,000 төгрөгийн шагналын сантайгаар дараах гурван үе шаттайгаар зохион байгуулагдсан юм. Үүнд:
Онолын шалгалтын тест
Ганцаарчилсан ярилцлага
Практик гүйцэтгэлийн сорил
Эхний шатнаас 60 оролцогч, хоёрдугаар шатнаас 30 оролцогч шалгарч, эцсийн шатанд өрсөлдсөн 30 оролцогчоос Топ 10 байр эзэлсэн шилдгүүд тодорлоо.
Шилдэг 10 оролцогч:
Т.Дэлгэрдалай – Энхтайван салбарын Ахлах механик
Н.Бүтэнбаяр – Гандан 1 салбарын Ахлах механик
Б.Анхбаяр – Гандан 1 салбарын Ахлах механик
А.Балжинням – Зурагт салбарын Ахлах механик
Ч.Тайванжаргал – Гандан 1 салбарын Ахлах механик
Б.Төмөрчөдөр – Гандан 2 салбарын Механик
Г.Сэр-Од – Таван шар салбарын Механик
Б.Анхбаяр – Гандан 2 салбарын Механик
Н.Мөнх-Эрдэнэ – Гандан 2 салбарын Ахлах механик
Д.Балжинням – Таван буудал салбарын Ахлах механик
Шилдэг оролцогчид 6,000,000₮-20,000,000₮ хүртэлх мөнгөн шагналын эзэд болсон бөгөөд 1-р байр эзэлсэн Т.Дэлгэрдалай 20,000,000₮-ийн шагнал хүртлээ.
Mentor Engineer-үүдийн шагнал
Энэ жилийн тэмцээний онцлох үйл явдлын нэг нь ментор инженерүүдийг Good Mentor, Best Mentor, Top Mentor гэсэн ангиллаар анх удаа шалгаруулсан явдал байлаа. Тэд дараах байдлаар шагнууллаа:
Good Mentor – 5,000,000₮:
Б.Мөнх-Эрдэнэ (Гандан 1 салбарын инженер)
Best Mentor – 8,000,000₮:
А.Цолмон (Энхтайван салбарын инженер)
Top Mentor – 10,000,000₮:
С.Очиржанцан (Гандан 2 салбарын инженер)
Тэмцээний явцад оролцогчдын онолын мэдлэг, бодит гүйцэтгэл, харилцааны ур чадвар, хурд болон бүтээлч байдлыг харгалзан үнэлж, мэргэжлийн өндөр шалгуураар шилдгүүдээ тодруулсан нь “Ур чадвар 2025” тэмцээний гол онцлог байлаа.
Приус Центр нь өдөр бүр инженер, механик, засварчдынхаа ур чадварыг тасралтгүй хөгжүүлж, үнэ цэнтэй боловсон хүчнийг төлөвшүүлэхийн төлөө тууштай ажилласаар байна.
Автомашиныхаа техникийн үйлчилгээ, засварыг бидэнд итгэн даатгаж, байнга хамтран ажилладаг эрхэм хэрэглэгч та бүхэндээ баярлалаа!