Манай байгууллагад та ажилласнаар

Приус Центр нь автомашины засвар үйлчилгээ чиглэлээр 10 дахь жилдээ үйл ажиллагаа эрхлэн явуулж байна. Бидний үйл ажиллагааны цар хүрээ жилээс жилд улам өргөжин тэлсээр байна. Манай байгууллагын ололт, амжилт бүхэн нийт ажилтан албан хаагчдын тасралтгүй хөдөлмөрийн үр дүн юм. Бид амжилтаа улам бататган эрч хүчтэй, зөв хандлагатай, мэргэжлийн ур чадвар бүхий бүтээмж өндөртэй хамт олон болохын төлөө хичээн ажиллаж байна.

Танд бий болох боломжууд:

  • Албан тушаал ахих, өсөн дэвших ижил тэгш боломж
  • Өрсөлдөхүйц цалин, шагнал урамшуулал
  • Шинийг сурах боломж
  • Ажлын бүрэн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжтэй
  • Амжилтдаа зориулсан нийгмийн халамж, тэтгэмж соёлын хөтөлбөрүүдэд хамрагдах / Эрүүл мэндийн хөтөлбөр, хөнгөлөлттэй зээл, фитнесийн хөнгөлөлт/
  • Туршлагагүй, шинэ төгсөгч байсан ч бид таныг сургаж авна

Сонгон шалгаруулалт

  1. Анкет хүлээн авах
  2. Анкет шалгаруулах
  3. Анхан шатны ярилцлага
  4. Онол, EQ тест шалгалт авах
  5. 2-р шатны ярилцлага
  6. Шийдвэр гаргах
  7. Ажилд авах