“Ухаалаг үйлдэл-Бидний хэв маяг” 2021 он

Нийслэлийн Ерөнхий Боловсролын 55-р сургуулийн хүүхдүүдэд зориулан 🪐 “Газарзүйн кабинет”-ийг тохижуулж өглөө.

Приус центрийн зүгээс жил бүр уламжлал болгон нийгмийн хариуцлагын хүрээнд зохион байгуулдаг “Ухаалаг үйлдэл Бидний хэв маяг” кампанит ажлаа 3 дахь жилдээ амжилттай зохион байгуулж Нийслэлийн Ерөнхий Боловсролын 55-р сургуулийн хүүхдүүдэд зориулан “Газарзүйн кабинет”-ийг тохижуулж өглөө.
Нийслэлийн Ерөнхий Боловсролын 55-р сургууль нь “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсролын үйлчилгээг, чанартай, хүртээмжтэй олгож тэднийг бие даасан амьдрал, хөдөлмөрт бэлтгэн, бодит чадвартай иргэн болгон хөгжүүлж төлөвшүүлэх зорилготойгоор 1978 оноос хойш 45 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж Монгол Улсынхаа ирээдүйд асар том хөрөнгө оруулалтыг хийж байгаа байгууллага юм.
Манай байгууллагын зүгээс Нийслэлийн Ерөнхий Боловсролын 55-р сургуулийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсролын үйлчилгээ үзүүлдэг дэлхийн жишигт хүрсэн сургууль болоход нь нийт ажилчид нэг өдрийн цалингаа хандивлаж жаахан ч гэсэн тус нэмэр болсондоо баяртай байна.