Приус центрээс зохион байгуулдаг “Ухаалаг үйлдэл Бидний хэв маяг” аян амжилттай болж өнгөрлөө 57-р цэцэрлэг

Приус центрийн зүгээс жил бүр уламжлал болгон нийгмийн хариуцлагын хүрээнд зохион байгуулдаг “Ухаалаг үйлдэл Бидний хэв маяг” кампанит ажлаа 4 дахь жилдээ амжилттай зохион байгуулж Баянгол дүүргийн 57-р цэцэрлэгт зориулан “Замын хөдөлгөөний танхим”-ийг тохижуулж өглөө.
Хүүхэд бүр зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж, замын хөдөлгөөний дүрмийн анхан шатны мэдлэгтэй, замын хөдөлгөөнд соёлтой оролцох дадлыг мэддэг байх нь бидний энэ арга хэмжээний зорилго юм.
Мөн энэ сарын 5-ний өдөр зохион байгуулагдсан Баянгол дүүргийн сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн дундах “ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЦАГААН ТОЛГОЙ” тэмцээнд 57-р цэцэрлэгийн багачууд маань амжилттай оролцож алтан медаль хүртлээ. Приус Центрийн зүгээс 57-р цэцэрлэгийн хүүхэд багачууддаа эрдмийн их үйлсэд нь өндөр амжилт хүсье!