АЯЛАЛД ГАРАХЫН ӨМНӨ ӨӨРӨӨ ШАЛГАХ 5 ЗҮЙЛ

АЯЛАЛД ГАРАХЫН ӨМНӨ ӨӨРӨӨ ШАЛГАЖ ҮЗЭХ БОЛОМЖТОЙ 5 ЗҮЙЛ ЮУ ВЭ?

  1. Дугуйныхаа боолтыг чангалах мөн хийн даралтын хэмжээг үзэх
  2. Хөдөлгүүр болон хурдны хайрцгийн тосны хэмжээг шалгах
  3. Радиаторын шингэнийг дүүрэн байгаа эсэхийг шалгах
  4. Цахилгаан моторын шингэнийг дүүрэн байгаа эсэхийг шалгаж үзэх
  5. Агаар шүүгчийг шалгаж үзэх хэрэгтэй

ЯАГААД ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

  • Дугуйгаа солиулсны дараа мөн солиулаагүй удсан ч гэсэн та бүхэн заавал чангалж шалгах хэрэгтэй. Энэ нь таны аюулгүй байдлыг хангах үүрэгтэй байдаг. Мөн хийн даралтыг шалгах нь зүйтэй. Учир нь хийн даралт бага үед руль булаах, бензин зарцуулалт ихсэх, дугуйны хээ элэгдэх процессыг түргэсгэдэг.
  • Тос маслог дүүрэн байгаа эсэхийг заавал шалгах ёстой. Хэрвээ тос хэвийн хэмжээнээсээ бага хэмжээтэй байвал мотор халах цаашлаад мотор цохих нөхцөл бүрддэг.
  • Радиаторын шингэн нь моторыг хөргөөх зориулалттай байдаг. Энэ нь хэвийн хэмжээнээс бага буюу дундуур байж болохгүй. Энэ нь таныг явахад саад болох мөн моторын халалтад нөлөөтэй байдаг тул та заавал тус шингэнийг шалгах хэрэгтэй.
  • Цахилгаан моторын шингэн нь цахилгаан моторыг хөргөх зориулалттай байдаг. Энэ нь шингэн нь хэвийн хэмжээнээс бага байвал Цахилгаан мотор эсвэл хурдны хайрцгийг шатаах магадлалтай болдог.
  • Агаар шүүгч бохирдсоноор хөдөлгүүрийн бензин зарцуулалт нэмэгдэх цаашлаад хөдөлгүүрийг хүчгүй болгох нөхцөл бий болдог тул та заавал агаар шүүгчийг шалгаж мөн сольж хэвшээрэй.