Хүмүүсийн түгээмэл асуудаг асуултуудад хариулт болгон бэлдэж орууллаа та сонирхсон асуултаа хайх боломжтой
Автомашин хучлагатай үед их гэрлийг асаах нь эрсдэл дагуулдаг. Их гэрлийн лампын халалт өндөр байдаг тул их гэрлийн гадрыг хайлуулах цаашлаад хучлага шатаах болон машинаа шатаах аюултай. Иймд заавал хучлагаа авч их гэрлээ асаагаарай.
Приус болон Алфард, Сай гэх мэт автомашинуудад B гэдэг араа байдаг. Энэ нь “Brake” буюу тоормос гэсэн үгний товчлол. Ерөнхийдөө халтиргаатай уруу зам дээр уруудах үед B араанд хийж уруудсанаар хөдөлгүүрээр тоормослон автомашиныг гулгахгүйгээр огцом уруу газар уруудах боломжийг олгодог.
Өгсүүр болон уруу газарт автомашинаа байрлуулахдаа эхлээд зогсоолын тоормосыг гишгэнэ. Дараа нь арааг N-рүү шилжүүлнэ. Тоормосны пидалаас хөлөө бага зэрэг авна. Ингээд P араанд хийнэ. Ингэснээр автомашины кропонд ирэх ачааллыг бууруулж насжилтыг уртасгадаг.
Хүйтний улиралд хуучны жолооч нар автомашинаа хурдан халаахын тулд автомашиныхаа урд радиаторт зузаан цаас хийж битүүмжилдэг. Гэвч энэ нь сөрөг талтай. Орчин үеийн машин үйлдвэрлэгч компаниуд энэ бүгдийг тооцоолон төв компьютероос мэдээлэл аван цахилгаанаар ажилладаг сэнс мөн цахилгаанаар ажилладаг помп хийсэн байдаг. Автомашины урд зузаан цаас хийснээр хөргөх системийн ажиллагааг доголдуулах эрсдэлтэй. Үүнээс үүдэн шулуун замд явах үед хөдөлгүүр халах сөрөг нөлөөтэй.
Рүлийн уян гэмтсэн мөн обуд, дугуй өөр хэмжээтэй, тэнхлэг тохиргоо алдагдсан тохиолдолд шарвалтын гэрэл асаад хаазыг хязгаарлана. Рулийн уян солиулах дараа нь тэнхлэг тохиргоог шалгуулаарай.
Их гэрлийн ламп солихдоо лампыг сууринд нь зөв бөгөөд сайн суулгах хэрэгтэй. Хэрэв дутуу болон далий суурилуулбал их гэрлийн суурь хайлдаг.
Та машиныхаа рулийн компьютерыг солих хэрэгтэй. Хэрвээ хөдөө хол явахаар бол руль гацах магадлалтай.
Явах эд ангид ямар нэг зүйл /Рулийн аппарат, тиаг, шарнер, өндгөн тулгуур, гар/ зэрэг солих үед мөн руль булааж байгаа үед, хөдөө /хол замд/ явж ирсний дараа тэнхлэг тохиргоо хийлгэж хэвшээрэй.
Таны автомашины их гэрлийн ламп өсгөгчтэй “XENON” бол асах цагийн хугацаа дууссан байна. Ламп үйлдвэрлэгч байгууллагууд ксенон лампад тодорхой асах цагийн хугацаа зааж үйлдвэрлэсэн байдаг. Зарим нэг тохиолдолд өсгөгч шатсан байдаг өсгөгч шатахад гэрэл асахгүй асах үедээ 5-10 сек болоод унтардаг. Приус 20 автомашинд өсгөгчтэй ламп нь: D2R болон D4R гэсэн 2 төрлийн сонголттой байдаг.